Өнгөрсөн 10 сарын 4-5-ны өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Төрийн Нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон хэлтэс агентлагийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь аймагт ажиллалаа. БХБЯ-ныхан 10 сарын 04-нд Замын-Үүд суманд ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй дэд бүтцийн төсөл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн явц байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон юм. Уг уулзалтын дараа БНХАУ-ын Эрээн хотын Барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажилтай танилцлаа. 10 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд суманд ажилласан бөгөөд аймгийн төвд хийгдэж буй барилга бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.
Дорноговь аймагт маань олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэр төлөвлөгдөж байна. Үүнд:
“ЖИШИГ ГУДАМЖ” ТӨСӨЛ
Сайншанд сумын хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” төслийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зураг төсвийг боловсруулан хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаад байна.
Музейн цогцолбор
Сайншанд сумын 1-р дүгээр багийн нутаг дэвсгэрт цаг уурын зүүн талд Дорноговь аймгийн музейг шинээр байгуулахаар зураг төслийг боловсруулан бэлэн болгоод байна. 2014 оны улсын төсөвт барилга барих хөрөнгийг тусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна
Спорт цогцолбор
Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цахилгаан шугам сүлжээний баруун талд 700 хүний суудалтай спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулж бэлэн болгоод байна. Соёл спорт, аялал жуулчлалын яаманд 2014 оны улсын төсөвт хөрөнгийг суулгахаар санал хүргүүлээд байна.
“Сайншанд”ресорт
Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк байгуулахаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дорноговь-80”цогцолборын баруун талд байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.
Хөл бөмбөг, сагсан бөмбөг, спорт амралтын талбай
Сайншанд, Замын-Үүд сумдад Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна
Эх сурвалж: http://www.zasag.mn/m/dornogovi/view/3221
0 comments:
Post a Comment