Орон нутгийн хөгжлийн түвшинг тодорхойлоход тухайн бүс нутгийн иргэдийн
нийгэмд эзэлж буй байр суурь, харилцаа хандлагын үзүүлэлт чухал нөлөө үзүүлж
байдаг. Тэр дундаа албан бусаар засаг захиргааны хамгийн бага нэгж гэж хэлж
болох өрх гэр бүлийн хөгжил, амьдралын түвшин, гэр бүлийн гишүүдийн хоорондын
харилцаа хандлага нь нийгмийн харилцааг бүрдүүлж байна гэж хэлж болно.Тийм
учраас Монгол өрх гэр бүлд буй эмээ өвөө, эцэг, эх, үр хүүхэд, ах дүү нар
болоод хүнээ хөгжүүлэх, сургах эрхэм үүргийг хариуцан ажилладаг багш нарын
хоорондын харилцааны асуудалд анхаарал хандуулах, мэдээлэл өгөх, хооронд нь
ойлголцуулах тал дээр ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэхүү үйл
ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар өнөөгийн нийгэмд иргэдийн оролцооны
зөв хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.
Зорилго:
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх
мэдээллийг иргэд олон нийтэд сурталчлах,
хүүхэд хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эцэг эх, багш нарын үүрэг
хариуцлагыг өндөржүүлэх, гэр бүлийн хоорондын харилцааны эерэг сөрөг талуудын
талаар иргэдэд мэдээлэл өгөх, ухуулан таниулах
Хугацаа: 2013 оны 10 дугаар сарын 17-18-нд
Хамрах хүрээ: Сайншанд
сумын ард иргэд, ЕБС-ийн багш нар, МСҮТ-ийн сурагчид Ерөнхий
зохион байгуулагч байгууллага:
Аймгийн
ИТХ, Иргэний оролцооны хэлтэс, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
Хамтран зохион байгуулагч: АЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ
Зохион
байгуулагдах үйл ажиллагаа:
-Ард иргэдэд
“Монгол гэр бүл” лекц 2013.10.17-нд
17:00 цагт Саранхөхөө театрт
-Багш нарт зориулж
“Боловсон багш - төлөвшсөн шавь” лекц
2013.10.17-нд 19:00 цагт Саранхөхөө театрт
-МСҮТ-ийн сурагчдад
“Ирээдүйн эзэд ” сэдэвт лекцийг 2013.10.17-нд 14:00 цагт
-Сайхандулаан сумын
эрчүүдийн өдөрлөгт “Төлөвшсөн эр хүн” лекцийг тус тус Үнэ төлбөргүй унших юм.
-Илтгэгч “Оюуны
чадвар” төвийн тэргүүн лектор Г.Мөнгөн
Лавлах утас: 9990-1448, 9627-7229
Лавлах утас: 9990-1448, 9627-7229
Ард иргэд та бүхэн өргөнөөр хамрагдана уу.
0 comments:
Post a Comment