2013 оны 01 сарын 14-21-ний өдрүүдэд Сайншанд сумын Засаг дарга Б.Батбаяр, сумын засаг даргын орлогч, багийн засаг дарга, малын эмч, хүний эмч, жолооч нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг малчин өрхүүдээ эргэн тойролтоор ажиллаа. Энэ хугацаанд Сайншанд сумын нийт 115 малчин өрхөөр орж хаваржилтын байдалтай танилцан, малчин өрх бүрт буцалтгүй тусламжаар 2 боодол өвс, 5кг будаа, 1 ширхэг цай олголоо. Тойролтоор ажиллах хугацаанд төр засгийн бодлого шийдвэр, аймаг, сумын засаг даргын үйл ажиллагааны чиглэлийг танилцуулж хэрэгжүүлэх, хамтран ажиллах ажлуудыг сурталчилан танилцууллаа. Нийт нутгаар цас багатай дулаахан, өвөлжилт хүндэрсэн зүйлгүй цаг сайхан байна.
Мал тэжээвэр амьтдын улсын тооллогын мэдээнээс харахад тэмээ, адуу, үхэр, хонь, ямаа таван төрлөөрөө өссөн байна. Нийт 68141 мал тооллогод хамрагдлаа.
0 comments:
Post a Comment