Сайншанд сумын ЗДТГ-аас 2013 оныг “Эгэл таны оролцоотой Элгэмсэг хотоо хөгжүүлье” зорилго тавин ажиллаж байна. Үүнтэй холбогдуулан энэ оны эхний улирлын арга хэмжээ 01 сарын 23-ны өдрийн 15 цагт Саранхөхөө театрт зохион байгуулагдаж тус нээлттэй уулзалтанд Сайншанд сумын иргэд хөдөлмөрчид өргөнөөр хамрагдлаа.
Нээлтийн үеэр Сайншанд сумын ИТХ-ын дарга Т.Ганбаатар,Сумын засаг дарга бөгөөд хотын захирагч Б.Батбаяр “Хөгжлийн төв Сайншанд” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийн болон 2013 онд хийгдэх хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлын талаар иргэдэд танилцуулсан юм. Тус арга хэмжээний үеэр иргэдийн санал хүсэлтийг авч, холбогдох албан хаагчид хариулт өгсөн бөгөөд цагдаагийн байгууллага, нийгмийн даатгал, халамж үйлчилгээний хэлтсээс иргэддээ мэдээлэл өгч санал хүсэлтээ солилцлоо. Эдгээр ажлуудаас дурьдвал ард иргэдээ түлхүү дэмжсэн алс ирээдүйгээ харсан бодлогыг хэрэгжүүлэх эрхэм зорилгыг дэвшүүлэн “Хөгжлийн төв Сайншанд” тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг 2012-2016 онд бүрэн хэрэгжүүлэн ажиллахаар болсноо мэдэгдсэн юм.
Мөн залуу гэр бүлүүдэд зориулсан нийтийн байр төслийг хэрэгжүүлэх, Нийтийн биеийн тамирын задгай талбай, хөл бөмбөг тоглоомын талбай, Аж үйлдвэржсэн Сайншанд Үйлдвэр хөгжүүлэх бодлого, аж үйлдвэрийн цогцолбор барих ажлыг эрчимжүүлж шатахууны үнийг улсын дунджаас доогуур байлгах, үнийг тогтворжуулах бодлого барин малын гаралтай түүхий эд үйлдвэр байгуулах санал санаачилгыг дэмжиж ажиллах тухай мэдээлэл өгсөн юм.Түүнчлэн утааны асуудал ганц Улаанбаатарт биш хөдөө орон нутгуудад хар бараан сүүдрээ тусган нөлөөлж байгаа учраас утаагүй Сайншанд хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж, хотын утааг багасгах тухай хотын захирагч арга хэмжээ аван ажиллана гэдгээ онцолж байлаа.
Цаашид иргэд төвтэй засаглалыг бэхжүүлэхийн тулд иргэдийн оролцоог төрийн үйл ажиллагаанд оруулах зорилгоор иргэний танхим байгуулан сарын бүрийн 3 дахь долоо хоногийн 15 цагт уулзалтуудыг шат дараалалтай зохион байгуулж байхаар болсон байна.
Сайншанд сумын Засаг даргын тамгын газар
0 comments:
Post a Comment