Дорноговь аймагт тавтай морилоорой

Дорноговь аймгийн ЗДТГ-аас 2013 оныг Аялал жуулчлалыг дэмжих жил болгон зарласан билээ. Өнгөрсөн жилүүдэд Сайншандын ойролцоо орших Хамарын хийд, Хүслийн Хан Баянзүрх уулыг зорих дотоод гадаадын жуулчид 1 жилд 40мянга давдаг болоод байна.

Залуусын хот Сайншандад тавтай морилно уу

Дорнын говийн үзэсгэлэнт хот Сайншандад одоогоор 22,000 орчим хүн аж төрдөг. Тэдний 50 орчим хувь нь 35 хүртэлх насны залуус эзэлдэг. Тиймээс Сайншанд яах аргагүй Залуусын хот билээ. Залуусын хот Сайншандад тавтай морилно уу.

Говийн үзэсгэлэнт хот - Сайншанд

Дорноговь аймгийн төв Сайншанд нь дэд бүтэц маш сайн хөгжсөн, Монгол улсын говийн бүсийн томоохон хотын нэг билээ. Сайншанд нь Монголын хотуудын холбооноос 2007 онд Хамгийн их бүтээн байгуулалт өрнүүлсэн хот, Цэвэрч хот, 2011 онд Шилдэг менежменттэй оролцогч хот зэрэг шагналуудаар шагнуулсан билээ.

Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот

Сайншандад Хүнд аж үйлдвэрийн цогцолборыг барих шийдвэр гарснаас хойш Сайншандыг зорин ирэгсдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдсээр байна. Сайншанд хот өртгийн хувьд Замын-Үүдээс арай доогуур, Чойроос арай дээгүүр өртөгтэй хот бөгөөд сүүлийн үед нийгэм эдийн засаг нэлээд ихээр өсч байгаа Монгол улсын говийн бүсийн хамгийн том хот билээ.

Фэйсбүүк дэх Дорноговь аймгийн бүлэгт нэгдэцгээе

Олон нийтийн Фэйсбүүк сүлжээнд Дорноговьчууд өөрсдийн аймгийн бүлгийг байгуулж, аймгийнхаа талаарх мэдээллээ солилцдог билээ. Та ч гэсэн нэгдэж аймгийнхаа хөгжил цэцэглэлтийн талаар саналаа солилцоорой. www.facebook.com/groups/dornogovi

Wednesday, December 11, 2013

Дорноговь аймгийн “Шилдэг оюутан” шалгаруулах журам



Дорноговь аймгийн 2013 оны “Шилдэг оюутан”-д өрсөлдөх оюутан нь доор дурдсан шаардлагыг хангасан байх ба зохих материалуудыг бүрдүүлсэн байна. 

Нэг. Шалгуур үзүүлэлтүүд:
·  1-р курсын оюутан нь: Элсэлтийн шалгалтын оноо 700-аас дээш байх
·   2-6-р курсын оюутны Голч дүн 3.0 буюу 84 % аас дээш байх, 
·   2013.01.01-ээс хойш  гаргасан хувийн амжилт бүхий байх,
· Нийгмийн идэвхи оролцоо сайн байх /Оюутны холбооны үйл ажиллагаанд идэвх санаачлагатай оролцдог/
·    Дорноговь аймгийн харъяат байх. /Цахим үнэмлэхийг баримтлана/

Хоёр. Бүрдүүлэх материал:
·    3х4 хэмжээтэй цээж зураг 1%
·     Иргэний үнэмлэхний хуулбар
·     Сурч буй сургуулийн тодорхойлолт
·     Оюутны үнэмлэхний хуулбар
·     “Нутгийн хөгжилд - Оюутны оролцоо” сэдвээр эссэ бичих – үгийн тоо 200 дээш
·      Дүнгийн тодорхойлолт
·   1-р курсын оюутнуудын хувьд Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, 
ЭЕШ-ийн онооны батламж
·      Гаргасан амжилтуудын жагсаалтын хуулбар

Гурав. Материал хүлээн авах хугацаа:   
2013 оны 12 сарын 16 ны 16 цаг хүртэл хүлээн авна. 

Дөрөв. Холбогдох утас: 
9914-7528, 8802-6941, 9924-7328,  9952-9963
  
Тав. Зохион байгуулагч: 
Дорноговь аймгийн “Хөгжлийн төлөө” Оюутан залуучуудын холбоо
ЗОХИОН БАЙГУУЛАХ КОМИСС

Monday, November 18, 2013

Иргэдийн саналыг урьдчилан хүлээн авч байна

Монгол Улсын Ерөнхий сайд 2013 оны 11-р сарын 19-нд манай аймагт ажиллаж байгаа бөгөөд Сайншанд-Замын-Үүд чиглэлийн авто замын нээлт, Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замын нээлтэнд оролцох юм. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг Шууд нэвтрүүлэгт 2013.11.19-ний өдрийн 18:30 минутаас оролцох ба Иргэдийн санал хүсэлтийг сонсож, саналыг урьдчилан хүлээн авч байна. Монгол улсын Ерөнхий Сайдаас сонирхсон асуултаа асууж, шууд нэвтрүүлэгт идэвхтэй оролцоно уу.

Санал хүлээн авах утас: 7052-3913, 7052-2714, 7052-3607, 7052-2764
Шууд нэвтрүүлэг: 2013.11.19-ний 18:30-аас MNT телевизээр

Thursday, November 14, 2013

"Будаа Будаа" төсөлд хамтран ажиллахыг урьж байна.

Сайн байцгаана уу? Манай компани нь Монгол, Солонгос, Лаос гэх мэт олон оронд ОУХ чиглэлээр үйл ажиллагаа явуулагч байгууллага юм.

Энэ удаад "Будаа Будаа" төслийн хүрээнд Монголд анх удаа Солонгосын Fast Food "Будаа Будаа" нэртэй салбар хоолны газар нээн үйл ажиллагаагаа эхлүүлэх гэж байна. Энэхүү салбар хоолны сүлжээг бидэнтэй хамтран ажиллуулах буюу салбарыг хариуцан өөрсдийн нэрийн хоолны газраа нээх хүсэлтэй хувь хүн албан байгууллагыг хамтран ажиллахыг уриалж байна.

Энэхүү хоолын газар нь монголд үйл ажиллагаа явуулж байгаа энгийн цайны газруудад худалдаалагддагүй менюнээс бүрдсэн ба хийхэд цаг бага ордог, заавал мэргэжлийн ур чадвар бүхий тогооч гал тогооны ажилтан шаардлагагүй ба бага хөрөнгө оруулалтаар өндөр ашиг үүсгэх боломжтой юм.

Бидэн рүү мэйл бичих буюу утсаар шууд холбогдвол илүү дэлгэрэнгүй мэдээллийг өгөх болно. Баярлалаа.

Олон улсын худалдаа, зуучлалын "ANGC" ХХК
Tel: +822-785-5789
Fax: +822-3662-2444
E-mail: angcmina@naver.com

Холбоо барих утас: 7676-6360

Манай бүтээгдэхүүнүүд:







Tuesday, October 15, 2013

БАРИЛГА ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫХАН ДОРНОГОВЬ АЙМАГТ АЖИЛЛАЛАА

Өнгөрсөн 10 сарын 4-5-ны өдрүүдэд Барилга хот байгуулалтын яамны Дэд сайд Г.Байгалмаа, Төрийн Нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн болон хэлтэс агентлагийн 60 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг Дорноговь аймагт ажиллалаа. БХБЯ-ныхан 10 сарын 04-нд Замын-Үүд суманд ажилласан бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй дэд бүтцийн төсөл, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн төсөл, Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Сумын төвийн шинэчлэл” төслийн явц байдалтай газар дээр нь танилцсан бөгөөд ажлын явц, цаашид авах арга хэмжээний талаар орон нутгийн удирдлагуудтай санал солилцсон юм. Уг уулзалтын дараа БНХАУ-ын Эрээн хотын Барилга бүтээн байгуулалт, хот төлөвлөлтийн ажилтай танилцлаа. 10 дугаар сарын 05-ны өдөр Сайншанд суманд ажилласан бөгөөд аймгийн төвд хийгдэж буй барилга бүтээн байгуулалтын ажилтай газар дээр нь танилцлаа.












Дорноговь аймагт маань олон томоохон бүтээн байгуулалтууд хийгдэхэр төлөвлөгдөж байна. Үүнд:

“ЖИШИГ ГУДАМЖ” ТӨСӨЛ
Сайншанд сумын хэмжээнд гэр хорооллыг дэд бүтэцжүүлэх иргэдийн тав тухтай, цэвэр орчинд амьдрах боломжийг бүрдүүлэх зорилгоор эхний ээлжинд Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Жишиг гудамж” төслийг иргэдийн оролцоотойгоор байгуулахаар зураг төсвийг боловсруулан хөрөнгийг орон нутгийн төсөвт тусгаад байна.


Музейн цогцолбор
Сайншанд сумын  1-р дүгээр багийн нутаг дэвсгэрт цаг уурын зүүн талд Дорноговь аймгийн музейг шинээр байгуулахаар зураг төслийг боловсруулан бэлэн болгоод байна. 2014 оны улсын төсөвт барилга барих хөрөнгийг тусгаж бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх төлөвлөгөөтэй байна


Спорт цогцолбор
Сайншанд сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Цахилгаан шугам сүлжээний баруун талд 700 хүний суудалтай спорт цогцолбор байгуулахаар зураг төслийг боловсруулж бэлэн болгоод байна. Соёл спорт, аялал жуулчлалын яаманд 2014 оны улсын төсөвт хөрөнгийг суулгахаар санал хүргүүлээд байна.


“Сайншанд”ресорт
Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, тоглоомын талбай, парк байгуулахаар Сайншанд сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Дорноговь-80”цогцолборын баруун талд байгуулахаар зураг төслийг боловсруулж  дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна.

Хөл бөмбөг, сагсан бөмбөг, спорт амралтын талбай
Сайншанд, Замын-Үүд сумдад Хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрөөх цэцэрлэгт хүрээлэн, спорт тоглоомын талбай  байгуулахаар зураг төслийг боловсруулж дуусаад хүлээн авахад бэлэн болоод байна

Эх сурвалж: http://www.zasag.mn/m/dornogovi/view/3221

Monday, October 14, 2013

Их нартын хамгаалалтын захиргаа ашиглалтад орлоо

Даланжаргалан, Айраг сумын нутагт байх Их нартын байгалын нөөцийн газар нь Монголын болоод дэлхийн байгаль орчны хамгаалах байгууллагууд, төрийн бус байгууллагууд, судлаачдын анхаарлыг зүй ёсоор татсаар байна. Өсөн нэмэгдэж байгаа уул уурхайн үйл ажиллагааны сөрөг нөлөөллөөс байгаль, ан амьтны унаган төрхийг хамгаалахын тулд гадаад дотоодын байгууллагын төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаа энэ газар долоон хүний бүрэлдэхүүнтэй Хамгаалалтын захиргаа энэ сарын 12-ноос албан ёсоор ажиллаж эхэллээ. Хамгаалалтын захиргааг байгуулахын тулд Дорноговь аймгийн ИТХ-ын шийдвэрээр 100 сая төгрөг, гурван хүний цалин, Хамгаалалтын захиргааны урсгал зардал болох 26 сая төгрөгийн санхүүжилтийг орон нутгийн төсвөөс олгосноор ажиллах хүчин, өдөр тутмын үйл ажиллагаа явуулах боломж бүхий иж бүрэн тоноглогдсон байрыг ашиглалтад хүлээн авчээ. Харин НҮБХХ- ын Суурин төлөөлөгчийн газраас хамгаалалтын захиргаанд фургон, мотоцикл бусад тоног төхөөрөмжийг гардууллаа. 
Энэ оны тавдугаар сарын 12-ны өдөр Их нартын байгалын нөөцийн газрын Хамгаалалтын захиргааны үүргийг “Аргаль агнуур судлалын төв” ТББ-аар гүйцэтгүүлэх гэрээг БОНХ-ийн сайд Ё.Оюун, Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг нар баталснаар БОНХЯ-ны ТХНУГ-ын дарга Т.Эрдэнэчимэг, Дорноговь аймгийн БОНХГ-ын дарга Д.Сүрэн, “Аргаль агнуур судлалын төв”-ийн захирал С.Амгаланбаатар нар хамтын гэрээнд гарын үсэг зурсан аж. Их нартын байгалын нөөцийн газрын менежментийн төлөвлөгөөг өнгөрөгч оны хоёрдугаар сараас эхлэн зургаан сарын хугацаанд боловсруулж бүх талуудын оролцоог хангасан сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулсан бөгөөд нийт 150 гаруй хүний санал зөвлөгөөг тусгасныг Нэгдсэн Үндэстний байгууллагын Хөгжлийн хөтөлбөрөөс хэрэгжүүлж байгааг Тусгай хамгаалалтай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх төслийн Үндэсний зохицуулагч Б.Оюунтүлхүүр ярьлаа. 
Түүнчлэн Монгол оронд тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааг байгуулахаар анхлан санаачилж орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагаар хэлэлцүүлэн төсөв баталж орон нутгийнхаа иргэдийн оролцоотойгоор үйл ажиллагааг нь жигдрүүлж байгаа жишээ ганцхан Дорноговь аймгаас гарсанд НҮБ-ын Монгол суугаа суурин зохицуулагч Сезин Синаноглу Дорноговь аймгийн ИТХ-ын дарга Г.Ганбаатарт нээлтэд оролцохдоо тусгайлан баяр хүргэсэн юм.
Мэдээллийг: Дорноговь аймгийн ИТХ-ын Иргэний оролцооны хэлтэс

“ИРГЭНИЙ ОРОЛЦОО-НУТГИЙН ХӨГЖИЛ” багц лекцэнд урьж байна



Орон нутгийн хөгжлийн түвшинг тодорхойлоход тухайн бүс нутгийн иргэдийн нийгэмд эзэлж буй байр суурь, харилцаа хандлагын үзүүлэлт чухал нөлөө үзүүлж байдаг. Тэр дундаа албан бусаар засаг захиргааны хамгийн бага нэгж гэж хэлж болох өрх гэр бүлийн хөгжил, амьдралын түвшин, гэр бүлийн гишүүдийн хоорондын харилцаа хандлага нь нийгмийн харилцааг бүрдүүлж байна гэж хэлж болно.Тийм учраас Монгол өрх гэр бүлд буй эмээ өвөө, эцэг, эх, үр хүүхэд, ах дүү нар болоод хүнээ хөгжүүлэх, сургах эрхэм үүргийг хариуцан ажилладаг багш нарын хоорондын харилцааны асуудалд анхаарал хандуулах, мэдээлэл өгөх, хооронд нь ойлголцуулах тал дээр ажиллах зайлшгүй шаардлага тулгараад байна. Энэхүү үйл ажиллагааг үе шаттай зохион байгуулснаар өнөөгийн нийгэмд иргэдийн оролцооны зөв хандлагыг төлөвшүүлэх боломж бүрдэх юм.

Зорилго:
Хүүхэд хүмүүжлийн эерэг аргын талаарх мэдээллийг  иргэд олон нийтэд сурталчлах, хүүхэд хөгжил, хамгааллын тогтолцоог бэхжүүлэх, эцэг эх, багш нарын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх, гэр бүлийн хоорондын харилцааны эерэг сөрөг талуудын талаар иргэдэд мэдээлэл өгөх, ухуулан таниулах

Хугацаа:  2013 оны 10 дугаар сарын 17-18-нд
Хамрах хүрээ: Сайншанд сумын ард иргэд, ЕБС-ийн багш нар, МСҮТ-ийн сурагчид   Ерөнхий зохион байгуулагч байгууллага: 
Аймгийн ИТХ, Иргэний оролцооны хэлтэс, аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэс
Хамтран зохион байгуулагч: АЗДТГ, Сайншанд сумын ЗДТГ

Зохион байгуулагдах үйл ажиллагаа:
-Ард иргэдэд “Монгол гэр бүл” лекц 2013.10.17-нд 17:00 цагт Саранхөхөө театрт
-Багш нарт зориулж “Боловсон багш - төлөвшсөн шавь” лекц 2013.10.17-нд 19:00 цагт Саранхөхөө театрт
-МСҮТ-ийн сурагчдад “Ирээдүйн эзэд ” сэдэвт лекцийг 2013.10.17-нд  14:00 цагт
-Сайхандулаан сумын эрчүүдийн өдөрлөгт “Төлөвшсөн эр хүн” лекцийг тус тус Үнэ төлбөргүй унших юм.
-Илтгэгч “Оюуны чадвар” төвийн тэргүүн лектор Г.Мөнгөн
Лавлах утас: 9990-1448, 9627-7229
Ард иргэд та бүхэн өргөнөөр хамрагдана уу.